Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН” АЯН ЭХЭЛЛЭЭ

2021-06-04

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид хамтран “Эрсдэлгүй Дархан” 45 хоногийн аяныг эхлүүлэхээр өнөөдөр /2021.06.04/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

“Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудыг хамруулан ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг уриалж, тодорхой үр дүнд хүрэх зорилготой юм.

Аяны хүрээнд нэн тэргүүнд уриалга гаргаж ААНБ-уудад хүргэх бөгөөд Ковид-19 үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажилтай танилцах, Ажил олгогч эздийн холбоо болон Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулах, ААНБ-уудын удирдах ажилтнуудын болон ХАБЭА-н ажилтан, эмч, эрүүл ахуйч, гүйцэтгэх удирдлагийн хэмжээнд “цогц сургалт” хийх цахим уулзалт зохион байгуулахын зэрэгцээ нийт ажилтны сургалт хийж зөвлөгөө өгөх юм.

Мөн аймгийн хэмжээнд үлгэр жишээ сайн ажиллаж байгаа аж ахуйнуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, Дархан хотын 60 жилийн ойн баяраар шилдэг байгууллагуудыг шалгаруулан алдаршуулах юм байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%