Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын сайн туршлага, шинэ санаачилгыг дэмжих тэтгэлэгийн үр дүнд батлагдсан дүрэм, журам, хөтөлбөрүүд

2021-06-07

      УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр өрсөлдөөнд сонгон шалгаруулалтын үндсэн дээр зарлан хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд хяналт болон төлөөлөгчийн чиг үүргээ шинэлэг арга барилаар хэрэгжүүлэх санаачилга, сайн туршлагыг хөхиүлэн дэмжих зорилготой байв. Тэтгэлэгийн хүрээнд аймаг, сум, дүүргийн нийт 73 хурал иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаандаа залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, байгаль орчны нөхөн сэргээлт, орон нутгийн төсвийн зарцуулалт, ил тод байдалд байдалд хяналт тавих, захиргааны хэм хэмжээний акт боловсруулан гаргах үйл явцыг хуулийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулах чиглэлээр ажилласан юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд батлагдсан дүрэм, журам, хөтөлбөрүүдийг нэгтгэн та бүхэнд хүргэж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнг та доорх холбоосоор орж үзнэ үү. 

https://online.fliphtml5.com/enxpj/capt/#p=1

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 268
60 / 22%
14 / 5%
42 / 16%
18 / 7%
14 / 5%
6 / 2%
5 / 2%
34 / 13%
20 / 7%
7 / 3%
48 / 18%