Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг баталлаа

2021-07-01

Орхон аймаг, Эрдэнэт хотын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг 37, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг 36 нэр төрлийн ажил хийгдэхээр өнөөдөр АИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар баталлаа.

Тус төлөвлөгөөнд дэд бүтцийн чиглэлээр инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийх, зайлшгүй шаардлагатай шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг үргэлжлүүлэх, орон сууцны болон гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг хийх, орон сууцны хорооллын цахилгаан эрчим хүчний  найдвартай байдлыг хангах, үерийн хамгаалалтын суваг үргэлжлүүлэн барих, хатуу хучилттай болон шороон замын засварын ажлыг үргэлжлүүлэн хийх, аваар осол гарч болзошгүй газруудад толь тавих, туузан хашлага хийх, хэвтээ тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг 13.9 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр тусч байгаа бөгөөд энэ оны  зургаан сарын байдлаар 39.2%-ийн биелэлттэй байна.

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнл мал аж ахуйн чиглэлээр 14, мал эмнэлгийн чиглэлээр 5, хүнсний чиглэлээр 1, нийт 36 арга хэмжээг 810.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр туссан бөгөөд өнөөдрийн байдлаар 67%-ийн биелэлттэй байна.  

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%