Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахимаар хуралдаж 1 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргыг чөлөөлж, томилох тухай" асуудлыг ИТХ-ын дарга Б.Энхболд танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал нь өөрийн хүсэлтээр ажлаа өгч хувийн салбарт ажиллахаар болсон бөгөөд ИТХ-ын тэргүүлэгчдийн Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллахаар боллоо.
Ц.Осорваань нь 2013 оноос дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Ажлын албаны ажилтан, 2014 оноос Зохион байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай юм.