Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2021-09-10

Төв аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Зуунмод сумын ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн Зуунмод сумын харъяат төрсөн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авахуулсан 35000 орчим хүн байдаг бөгөөд хэлмэгдсэн хүмүүсийн тоо 100 мянга хол давдаг ажээ. Тухайн үед хэлмэгдүүлэлтэд өртөөгүй гэр бүл гэж нэгээхэн ч үгүй юм. Хэлмэгдсэн хүмүүс бол Монголчуудын элит буюу үндэсний сор болсон алтан ургаас гаралтай, сэхээтэн, лам хуврагууд байжээ. Тэд цөм үндэсний үзэлтэй байсан төдийгүй нийгмийн хөтлөгч сэхээтнүүд байсан юм.
Одоо мөрдөж буй хуулиар хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх өдрийг 9 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэж байгаа. Зарим хүмүүс улс төрийн хэлмэгдүүлэлт 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн гэж үздэг. Х.Чойбалсан тэргүүтэй Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 09 дүгээр сарын 10-нд байгуулагдаж, 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240 хүнд 10 аас доош жилээр хорих ял оногдуулжээ. 1937 оны 9 дүгээр сарын 10-нд баривчлагдсан хүмүүсийн дотроос Монголын төр, цэргийн нөлөө бүхий 14 хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэн мөн оны 10 дугаар сард хөнөөсөн билээ.
Иймээс 9 сарын 10 ны энэ өдрийг Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон төрөөс 1996 онд албан ёсоор зарлаж жил бүр тэмдэглэж буй билээ.😇

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%