Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛСЫН ДУГААРУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР БОРЛУУЛАХААР БОЛЛОО

2021-09-11

УЛСЫН ДУГААРУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР БОРЛУУЛАХААР БОЛЛОО
Аймгийн ЗДТГ, ИТХ-ын албан хэрэгцээнд ашигладаг автомашинуудын дугаарууд болох 0001 АРА, 0002 АРА, 0003 АРА, 0004 АРА улсын бүртгэлтэй дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулах шийдвэр гарлаа.
Аймгийн Засаг дарга М.Батжаргал энэхүү санаачилгаа өнөөдөр /9.11/ аймгийн Онцгой комиссын гишүүдэд танилцуулж батлуулсан юм.
Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу дээрх улсын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж олсон орлогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт алсын зайны дуудлагад явах тусгай тоноглолтой автомашин худалдан авахаар болжээ.
Алсын зайны дуудлагад явах тусгай тоноглол бүхий автомашин манай аймагт байдаггүй бөгөөд энэхүү санаачлагыг Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн байгууллагууд талархан хүлээн авсан юм.
Дуудлага худалдааг нээлттэй явуулах тул эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлсэд зориулагдах энэхүү үйл ажиллагаанд Архангай аймгийн ард иргэд, урлаг соёл, спортын нөлөө бүхий хүмүүсийг идэвхийлэн дэмжихийг Онцгой комиссын гишүүд уриалж байлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%