Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сумын ИТХ-аас байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 09 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.
2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурал амжилттай болж, ИНХ-ын даргаар хуралдаанд оролцсон нийт иргэдийн 63,2%-ийн саналаар Жаргалсайхан овогтой Мягмаржав сонгогдож, багийн Засаг даргаар хуралдаанд оролцсон нийт иргэдийн 56,9%-ийн саналаар Гүрбазар овогтой Түмэндэмбэрэлийг нэр дэвшүүллээ.
2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баяннуур багийн ргэдийн Нийтийн Хурал амжилттай болж, ИНХ-ын даргаар хуралдаанд оролцсон нийт иргэдийн 50,51%-ийн саналаар Зэсхүү овогтой Гүмбэндорж сонгогдлоо.
2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баяндавс багийн иргэдийн Нийтийн Хурал амжилттай болж, ИНХ-ын даргаар хуралдаанд оролцсон нийт иргэдийн 54,5%-ийн саналаар Сүхбаатар овогтой Төмөрхуяг сонгогдож, багийн Засаг даргаар хуралдаанд оролцсон нийт иргэдийн 63,3%-ийн саналаар Баасанжав овогтой Балсанг нэр дэвшүүллээ.
2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Холбоо багийн иргэдийн Нийтийн Хурал амжилттай болж, ИНХ-ын даргын санал хураалтад санал тэнцэж, дахин санал хураалтаар хуралдаанд оролцсон нийт иргэдийн 55,03%-ийн саналаар Цэрэндаш овогтой Төмөрхуяг сонгогдож, багийн Засаг даргаар хуралдаанд оролцсон нийт иргэдийн 60,95%-ийн саналаар Гүрсэд овогтой Цэрэнлхагвыг нэр дэвшүүллээ.