2021 оны 09 дүгээр сарын 15-нд Баян-Улаан багийн иргэдийн олонхын буюу 56,9%-ийн санал авсан Гүрбазар овогтой Түмэндэмбэрэл, Баяндавс багийн иргэдийн олонхын буюу 63,3%-ийн санал авсан Баасанжав овогтой Балсан, Холбоо багийн иргэдийн олонхын буюу 60,95%-ийн санал авсан Гүрсэд овогтой Цэрэнлхагва нарыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолыг шинээр сонгогдсон БИНХ-ын дарга нар сумын Засаг даргад өргөн барьлаа.