Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-09-15

2021 оны 09-р сарын 13-14 өдрүүдэд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ГБХЗХГазар, Хууль эрх зүйн хэлтэс, Хүний Эрхийн Комиссын орон нутаг дахь ажилтан хамтран сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах анхны бүсийн сургалтыг зохион байгууллаа.
2 өдрийн сургалтаар ГХУС ажлыг зохицуулах салбар зөвлөлийг мэдээлэл арга зүйгээр хангах нь, Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт, анхаарах зарим асуудал, авах арга хэмжээний талаар, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа, Хүний эрхийн зөрчил, Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт зэрэг сэдвээр сургалт явуулж сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан мэдээг сонсож үнэлэлт дүгнэлт өглөө.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 268
60 / 22%
14 / 5%
42 / 16%
18 / 7%
14 / 5%
6 / 2%
5 / 2%
34 / 13%
20 / 7%
7 / 3%
48 / 18%