Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМАГ, СУМДЫН ИТХ-Д СОНГОГДСОН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-10-06

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Иргэний боловсрол төв” төрийн бус байгууллагатай хамтран аймаг, сумдын ИТХ-д сонгогдсон 40 хүртэлх насны залуу төлөөлөгчдийн семинарыг 2021 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

“Иргэний боловсрол төв” төрийн бус байгууллага нь Европын холбооны дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төслийг Улаанбаатар хот, Хэнтий, Дорноговь, Баянхонгор болон Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд залуучуудын ТББ-ын чадавхыг бэхжүүлэх, залуучуудын асуудлаар төрийн байгууллагатай хамтран ажиллах, судалгаа нөлөөлөл хийх замаар Монгол Улсын хөгжлийн явц, засаглалд залуучуудын хувь нэмрийг оруулах зорилготой юм.

Энэ удаагийн сургалт семинарыг “Иргэний боловсролын төв” ТББ-ын тэргүүн МУ-ын Гавьяат багш Р.Нарангэрэл, тус ТББ-ын хөтөлбөрийн захирал Ариунцэцэг, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн багш Есүхэй нар зохион байгуулж, мөн “Иргэний боловсролын төв”  ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Улсын бага хурлын гишүүн асан Р.Хатанбаатар цахимаар оролцож сургалт хийх юм.

Аймгийн ИТХ-аас дээрх төрийн бус байгууллагатай хамтран аймаг, сумын ИТХ-д сонгогдон ажиллаж буй залуу төлөөлөгчдөө сонсох, мэдээлэл хүргэх, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар бодит асуудал дээр хэрхэн хамтран ажиллахаа ярилцаж, цаашдын ажлын төлөвлөгөөг гаргахаар энэ удаагийн семинарийг зохион байгуулж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%