Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨВ АЙМАГ УНГАР УЛСЫН БАРАНИА ИНВЕСТ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2021-10-08

Төв аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт стратеги төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж олон улсын шилдэг инновацийг хөдөө аж ахуйн салбарт түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Засаг дарга Д.Мөнхбаатар Унгар улсын Бараниа Инвест компаний захирал Силади Фэрэнц нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Арга хэмжээнд ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Бүгд найрамдах Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Борбала Обрусаншки Анна, Бараниа инвест компаний захирал Силади Фэрэнц тэргүүтэй хүмүүс оролцов. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх, цаашид Төв аймаг, Унгер улстай өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг бий болгож байгаагаараа онцлогтой. Мөн энэхүү арга хэмжээний үеэр Бүгд найрамдах Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Борбала Обрусаншки Анна аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн апарат хүлээлгэн өгсөн юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%