Өнөөдөр /2021.10.08/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 47 дугаар тогтоолоор Маам овогтой Тогоог Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн алдаршуулж, шагналыг гардууллаа.
Маамын Тогоо нь боловсролын салбарт тасралтгүй 55 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу үеийг хүмүүжүүлэх, барилгын мэргэжилтэн бэлтгэхэд өөрийн хүч оюун, мэдлэг авьяас, чадвараа дайчлан үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн өндөр ур чадвартай зөвлөх багш юм.
Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар гардуулан өгч, баяр хүргэж амжилт хүслээ.