Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ОЛОН ҮНДЭСТЭН ЯСТНЫ ӨВ, СОЁЛ УРЛАГ” ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

2021-10-13

Монгол улсын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө “Алсын хараа-2050”-д үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлсэн, зөв монгол хүнийг төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч Монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болохоор зорьж байна.
 
Соёл урлагийн салбарын үйлчилгээний болон орчны стандартыг сайжруулан, хүний нөөцийг чадавхжуулж, олон угсаатны соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 62 дугаар тогтоолоор “ОЛОН ҮНДЭСТЭН ЯСТНЫ ӨВ, СОЁЛ УРЛАГ” хөтөлбөрийг баталсан.
 
Тус хөтөлбөрийн хүрээнд Соёлын биет болон биет бус өвийг судлан сурталчлах, өвлүүлэн уламжлуулах арга хэмжээг зохион байгуулж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Олон улс, улс, бүс, аймгийн уралдаан наадам, тоглолтыг орон нутгийнхаа онцлогт тулгуурлан зохион байгуулж, сонгодог урлагийг хөгжүүлэх, Үндэсний бичиг, биет бус өв, соёл, түүхийн дурсгалыг судлан сурталчилна.
 
Мөн Соёл урлагийн байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, нэн шаардлагатай мэргэжлээр гадаад, дотоодод сургах, мэргэжил дээшлүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулж, сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутгийнхаа онцлогт тулгуурлан “Олон үндэстэн ястны өв, соёл урлаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн Музей, Хөгжимт драмын театр, 3D кино театр, Жаргалант сумын Соёлын ордон, Хүүхдийн номын өргөөний барилгыг шинээр барих юм.
 
“Олон үндэстэн ястны өв, соёл урлаг” хөтөлбөр 2021-2024 онд хэрэгжинэ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%