Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгийн хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг дүүргийн Хурлын ажлын албатай цаашид хамтын ажиллагаатай болох санал тавьж 2 байгууллага харилцан үйл ажиллагаанаасаа туршлага судлах, хэрхэн хамтран ажиллах, мөн ирэх оноос хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар санал солилцлоо.