Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ДЭЛХИЙН ЗӨН” ТӨВ ОРОН НУТГИЙН ХӨТӨЛБӨРӨӨС КОВИДЫН ЭСРЭГ ХАРИУ ҮЙЛДЭЛ, АРГА ХЭМЖЭЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2021-10-19

Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Буманбуян, “Дэлхийн зөн” ОУБ, Төв орон нутгийн хөтөлбөрийн менежер Х.Баярсайхан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Урологийн эмч, Ковидын багийн их эмч Д.Дарьсүрэн нар оролцсон юм.
“Дэлхийн зөн” ОУБ, Төв орон нутгийн хөтөлбөрөөс Зуунмод, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр, Жаргалант, Сүмбэр сумдад “Ковид-19 цар тахлын үеийн хариу үйлдэл” төслийн хүрээнд нийт 20 гаруй төрлийн 305.0 сая төгрөгийн эд зүйлсийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, зургаан сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 10 сургуульд 10 нэр төрлийн маск, нүүрний хаалт, нэг удаагийн бээлий, халуун хэмжигч, ариутгалын бодис зэрэг халдвараас хамгаалах эмнэлгийн хэрэгслийн дэмжлэгийг үзүүлжээ. Түүнчлэн зорилтот бүлгийн сумдад амьдардаг, “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т бүртгэлтэй хүүхэд, тэдний гэр бүлийн гишүүд, халдвар авсан 130 өрхөд хүнсний болон ахуйн ариун цэврийн багцын дэмжлэг үзүүлсэн байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%