Өнөөдөр билгийн тооллын XVII жарны “цөөвөр” хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн нэгэн, Монголын ард түмний хувьд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулах чухал ач холбогдолтой Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” билээ.
Энэхүү баярт өдрийн гал халуун мэндийг нийт Чингэлтэйчүүд Та бүхэндээ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс дэвшүүлье.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА БҮЛТЭНХҮҮГИЙН МӨНХБАТ