Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-11-17

        Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран ИТХ-ын төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр шуурхай хангах ажлын хүрээнд дүүргийн газар зохион байгуулалтын талаар “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

          Тус арга хэмжээний гол зорилго нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн байдал, газрын цахим шилжилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цахим хэлбэрээр хэрхэн санал өгөх талаарх мэдээлэл, 2022 оны төлөвлөгөөний төслийн боловсруулалтыг ИТХ-ын төлөөлөгч нарт танилцуулж, мэдээ мэдээллээр хангахад оршино. Арга хэмжээ үндсэн 3 сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Үүнд:

  1. “Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах, санал өгөх, хэрэгжүүлэх талаарх танилцуулга
  2. “Газрын кадастрын мэдээллийн сангийн цахим системийн нэвтрэлт”, мөн иргэдийн өргөдлийг ямар зарчмаар авах, Egazar.gov.mn сайт болон Egazar апликейшны талаарх танилцуулга
  3. Дүүргийн Газрын албаны үйл ажиллагааны товч танилцуулга, Чингэлтэй Дүүргийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан

     “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн биелэлт, дүүргийн хэмжээнд үүсч буй газрын зөрчил, маргааныг бууруулах цаашдын шийдвэрлэлтийн талаар хамтран ажиллах, "ЦАХИМ ШИЛЖИЛТ-ХАМТЫН ШИЙДЭЛ" аян, хийж хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлууд

        Дашрамд дурдахад дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Нийслэлийн төр захиргааны IV дүгээр байранд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажиллаж байсан бол одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын “Алсын хараа” урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Сэлбэ” дэд төв рүү шилжиж иргэд төрийн үйлчилгээг илүү ойроос авах боломжтой болсон байна.

“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 242
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%