Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын "2021 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ" тэмцээнийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр соёлын төвд ИТХ, ЗДТГ хамтран амжилттай зохион байгууллаа. Сантмаргаз сумын ИТХ-ын дарга Т.Хатанбаатар тэмцээнийг нээн үг хэлж, шатарчдад амжилт хүслээ.
Тэмцээнд өөрийн баг, албан байгууллагаа төлөөлөн эрэгтэй 18, эмэгтэй 4 нийт 22 шатарчин оролцлоо. Энэ удаагийн шатрын тэмцээний хамгийн ахмад нь 80 настай Холбоо багийн шатарчин Г.Дашням, хамгийн залуу нь 20 настай соёлын төвийн шатарчин Б.Энххүслэн нар байлаа.
Шатрын эрэгтэй төрөлд:
1-р байранд Баяндавс багийн шатарчин Ц.Болдсайхан
2-р байранд Холбоо багийн шатарчин Г.Эрдэнэцогт
3-р байранд ЕБС-ийн шатарчин П.Цогтгэрэл
Шатрын эмэгтэй төрөлд:
1-р байранд Баяндавс багийн шатарчин М.Эрдэнэжаргал
2-р байранд ЕБС-ийн шатарчин С.Энхжаргал
3-р байранд Хүүхдийн цэцэрлэгийн шатарчин Э.Отгонжаргал нар тус тус шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд шалгарсан Ц.Болдсайхан, М.Эрдэнжаргал нар УИХ-ын даргын гарын үсэг бүхий талархлыг хүлээн авч, шатар сонирхогчдын Аймгийн аварга шалгаруулах 2021 оны хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Тэмцээнд амжилттай оролцсон нийт шатарчиддаа халуун баярыг хүргэж, билэг оюун тань цаглашгүй арвин байж, ур чадвар тань эгнэшгүй их байхыг хүсэн ерөөе.
СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР