Өнөөдөр /2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 18-р хуралдаан боллоо.
Тус хуралдаанаар дүүрэг хороодын барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, камержуулалт, дотоод сүлжээ, интернетийн засвар, үйлчилгээ, цахилгаан сантехник, цэвэр бохир ус, авто баазын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий “Чингэлтэй дүүргийн нийтлэг үйлчилгээний газар” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг хэлэлцэн баталлаа.
Мөн Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 30 жилийн ойг 2022 онд зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын саналыг дэмжиж, шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжиллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА