Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболд НҮБ-ийн суурин төлөөлөгчийн газар, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлан зохион байгуулж байгаа “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн шилдэг оролцогч болсон тус дүүргийн төлөөлөл Г. Номин-Эрдэнэ / МУИС-ийн харъяа Байгаль эх Лицэй сургуулийн сурагч/, Д. Бямбадорж / 29-р сургуулийн сурагч/, Б.Энхжин /4-р сургуулийн сурагч/, Ч.Өсөх-Ирээдүй /Логарифм сургуулийн сурагч/, Нөлөөлийн ажлын удирдагч багш СБД-ийн Скаутын холбооны дарга Л.Булган нарыг хүлээн авч уулзлаа.
“Өсвөрийн Парламент” хөтөлбөр нь УИХ-ын Тогтвортой хөгжлийн дэд хороо, Парламентийн судалгааны хүрээлэн, НҮБ-ийн “Хүүхдийн сан”, “People in need” байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа Монгол орны өнцөг булан бүрийн хүүхдүүдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоо дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, өсвөр үеийнхнийг нийгэмд эерэгээр нөлөөлдөг байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлага идэвхитэй дэлхийн иргэн болгох зорилготой хөтөлбөр юм.
Уулзалтаар “Орон нутгийн ногоон хөгжлийн бодлого” “Хүүхэд залуучуудын хөгжлийн дэмжих дэд хөтөлбөр”-ийн талаар санал солилцлоо. Мөн Сүхбаатар дүүргийн сургуулийн орчинд хог хаягдлын менежмент хийх талаар ярилцаж, хүүхдүүдийн саналыг Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бодлого шийдвэр тусган ажиллахаа АМЛАЛТЫН БИЧИГ-т гарын үсэг зурж илэрхийллээ.