Өнөөдөр /2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр/ Нийслэлийн ерөнхий боловсролын 145 дугаар сургууль, нийслэлийн 277 дугаар цэцэрлэг цогцолборын нээлт болж сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муутай энэ цаг үед Чингэлтэй дүүргийн 14-р хорооны хүүхдүүдэд саруулхан, тав тухтай, цэвэрхэн орчинд сурч боловсрох боломж нээгдлээ.
Тус цогцолбор нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор 2017 оны 05 дугаар сараас эхлэн 20 айлын 9000м2 газрыг улсын төсвөөр чөлөөлсөн бөгөөд 2018 оны 10 дугаар сард уг барилгын ажил эхэлж, 2021 оны 06 дугаар сард дуусжээ. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 10-нд Улсын комиссын дүгнэлт баталгаажиж хүлээн авсан байна.
145 дугаар сургууль нь 180 хүүхдийн суудалтай 6 анги танхим, спорт заал, халуун хоол үйлдвэрлэл явуулах стандартын гал тогоо болон 20 багш, ажилтан албан хаагчтай.
277 дугаар цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай 5 бүлэг, гал тогоо, урлаг заал, 21 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Энэхүү нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч, Геодези Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Доржпүрэв болон тус сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, эцэг эхийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА