Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН V ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2021-12-03

Аймгийн ИТХ-ын V хуралдаан өнөөдөр /2021.12.03/ аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэлж, аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс 38 төлөөлөгч оролцож 92,6 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ.
 
Хуралдааныг нээж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Аймгийн ИТХ-ын тухайд 2021 онд Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим болон танхимын хэлбэрээр аймгийн ИТХ-ын Хуралдааныг 1 удаа, Тэргүүлэгчдийн хурлыг 15 удаа, Төлөөлөгчдийн өдрийг 2 удаа зохион байгуулж, аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, бодлогын чиглэлээр 80 гаруй асуудлыг хэлэлцэж, 76 тогтоол, шийдвэрийг гаргаж, биелэлтэнд хяналт тавьж ажиллаа.
 
Энэхүү хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлан, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022 оны зорилт, аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2022 оны төсвийн төсөл, аймгийн 2022 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх санал, аймгийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний тухай, газрын Газрын төлбөрийн итгэлцүүр тогтоох тухай зэрэг иргэдийн амьдрал, нутаг дэвсгэр, нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудалд тулгуур болохуйц олон асуудлыг хамтаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.
 
Ковид-19 халдварын тархалтын амаргүй энэ цаг үед бид халдварын тархалтыг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан халдварыг хумих, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, аймаг орон нутгийнхаа эдийн засгийг эрчимжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, менежментийг сайжруулах, үндэсний болон бүс нутгийн хэмжээний бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, үргэлжлүүлэх, улмаар ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийнхээ амьжиргааг дэмжих, засаглалын чадавхиа сайжруулах зэрэг томоохон зорилтууд биднийг хүлээж байна.
 
Эрхэм Төлөөлөгчид өө,
Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад төлөөлийн чиг үүргээ хэрэгжүүлж аймаг орон нутгийнхаа эрх ашиг, хөгжил цэцэглэлтийн төлөө, ард түмнийхээ хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдмэл эрмэлзэлтэй байж, эв саналаа нэгтгэж бодлогын шийдвэрүүд гаргахыг та бүхнээсээ хүсье гэж хэллээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%