Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Төрийн цол, одон, медалиар шагнуулах хүмүүсийг дэмжиж уламжлах тухай"
-"Дүүргийн 1-20 дугаар хорооны хамтарсан багийн үйл ажиллагааны тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-“Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны тухай” асуудлыг дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга З.Болд
-"Дүүргийн Статистикийн хэлтсийн үйл ажиллагааны тухай" асуудлыг дүүргийн Статистикийн хэлтсийн Д.Нарантуяа
-"Үнэлгээний хороонд оруулах тухай" асуудлыг ИТХ-ын дарга Б.Энхболд
-"Хөршийн хяналтын хөтөлбөр, журам батлах тухай"
-"Хуралдааны тов тогтоох тухай" асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань
нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 3 дугаар /ээлжит/ хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдахаар тов зарлагдлаа.