Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2021-11-24

Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр ханган шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн парламент” хөтөлбөр 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл 90 хүүхдийг оролцуулан амжилттай хэрэгжиж байгаа билээ.
 
Тус хөтөлбөрт Сэлэнгэ аймгаас Алтанбулаг сумын сурагч А.Онзул, Сант сумын сурагч Н.Энхжин, Сүхбаатар сумын сурагч Х.Хүслэн нарын 3 сурагч шалгарсан байна. Тэдний төлөөлөл болох Алтанбулаг сумын сурагч А.Онзул, Сүхбаатар сумын сурагч Х.Хүслэн нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа хүлээн авч уулзлаа.
 
“Өсвөрийн парламент” хөтөлбөрт Сэлэнгэ аймгаас шалгарсан оролцогчидтой тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдлын эсрэг үеийнхэндээ ойлголт, мэдлэг өгөхөөс эхлээд үлгэрлэн дагуулахуйц бүтээлч ажил, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран ажиллах талаар амлалт бичигт гарын үсэг зурлаа. Өсвөрийн парламентийн гишүүд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяагаас сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%