Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, ХОРШОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ, ХОВД АЙМАГТ ХОРШОО, ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 96 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2021-12-18

Монгол Улсад Үндэсний Худалдаа, хоршооны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Ховд аймагт Хоршоо худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ойн баярын хурал өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд боллоо.
 
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн С. Бямбацогт, Ш. Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нар оролцож, Ховд аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Худалдааны салбарын хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
 
Баярын хурлаар салбартаа манлайлан ажилласан ахмад үеийнхэн болон одоо ажиллаж байгаа нэр бүхий иргэдэд Төрийн дээд шагнал “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ХХААХҮ яамны “Худалдаа үйлчилгээний тэргүүн”, “Хүнсний үйлдвэрийн тэргүүн”, “Жуух бичиг” болон аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл” зэрэг шагналаар шагнаж, урамшууллаа.
 
Ховд аймагт Худалдааны байгууллага 1924-1960 онд хоршооны хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Худалдаа бэлтгэлийн трест, Бөөний бараа, бааз гэсэн салбарууд үйл ажиллагаагаа явуулж, аймгийн иргэд хөдөлмөрчдийг өргөн хэрэглээний бараагаар ханган, ажиллаж байсан түүхтэй юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%