Өнөөдөр /2021.12.18/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын “Спорт наадам 2021” тэмцээн Монгол улсын “Биеийн тамир спортын тухай” хууль, Засгийн газрын 2018 оны 289 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, дүүргийн хэлтэс, албадын ажилтан албан хаагчдын ажлын уялдааг сайжруулах, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар хүрэлцэн ирж нийт тамирчдад амжилт хүслээ.
Спорт наадамд сагсан бөмбөг, волейбол, олс таталт, ширээний теннис, нисдэг таваг гэсэн 5 төрлөөр 26 байгууллагын давхардсан тоогоор нийт 1030 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан 147 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Энэхүү спорт наадмыг 2021 оны 12 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд дүүргийн Биеийн тамир, спортын хороо, МЖ спорт зааланд вакцины 3-р тундаа хамрагдсан болон түргэвчилсэн PCR шинжилгээ өгсөн ажилтан, албан хаагчдыг хамруулан халдвар хамгааллын дэглэм сахин зохион байгуулсан юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА