Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллалаа

2021-12-21

Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалын дагуу Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг /МЭЕГ, МХЕГ, НЭМҮТ/ вакцины III тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа болон малын гоц халдварт шүлхий өвчний голомт бүхий аймгуудад ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Төв аймагт ажиллаж аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд, 27 сумын Онцгой комисстой хуралдлаа.

Хурлын төгсгөлд Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр хэлэхдээ: Улсын хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт, тархалт их байгаатай холбогдуулан уг өвчинтэй тэмцэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Мөн вакцины III тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгааг онцлоод шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, вакцинжуулалтад бүрэн хамруулах, аймгийн хэмжээнд III тунгийн вакцинжуулалтын хувийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, хамрагдалтыг 75 хувьд хүргэх талаар үүрэг чиглэл өглөө.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%