Өнөөдөр /2021.12.23/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Дэзэрэт” ОУ-ын байгууллагатай хамтран ковид цар тахлын хүнд үед ажиллаж буй 1-19 дүгээр хороодын Гудамж, байрны Нийтийн эргүүлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тусламжийн багцыг гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгууллаа.
Тусламжийн багцыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан нар хороодын Гудамж, байрны Нийтийн эргүүлүүдэд гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА