2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 24 дүгээр хуралдаан танхимаар 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Тус хуралдаанаар:
- Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийн хөдөлмөр бүтээлийг үнэлж, Төрийн дээд шагнал, цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон байгууллага, хамт олны саналыг дэмжиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлахаар шийдвэрлэлээ.
- Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг 2022 онд тэмдэглэн өнгөрөөх хүсэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсныг ёсоор болгож, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 174 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд хурлын тэмдэглэлээр чиглэл болгон хүргүүллээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА