Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сургууль, цэцэрлэгийн орчин дахь "Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, тулгамдсан асуудал"-ын талаарх сонсгол зохион байгууллаа 10.26

2021-10-26

Сургууль, цэцэрлэгийн орчин дахь "Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, тулгамдсан асуудал"-ын талаарх сонсголыг сургууль, цэцэрлэгийн удирдлага, холбогдох албан тушаалтан, эцэг эх, сурагчдын төлөөллөгийг оролцуулан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. Өнөөдөр интернет болон цахим технологи хөгжсөн эрин үед бид амьдарч, хүүхдийн сурах, хөгжих, тоглох, бие биетэйгээ харилцах хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж тэдэнд өөрийгөө илэрхийлэх, мэдлэг боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх маш өргөн боломжууд нээгдэж байгаа хэдий ч нөгөө талаар интернет болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээн авч, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн золиос хохирогч болох магадлал өндөр байгаа нь гол тулгамдаж байгаа асуудлын нэг гэж харсан. Мөн сумын хэмжээнд хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар, тоглох орчин байхгүй, тоглоомын талбай маш хангалтгүй байгааг хүүхдүүд хэлж байсан. Тиймээс энэхүү сонсголоос доорх асуудлуудыг шийдвэрлэх, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тогтсон.
сумын ГХУСАЗСЗөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг:
1. Цахим орчины зөв хэрэглээний талаар уриалга дэвшүүлэх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчинд зөв хандлагыг түгээх аян өрнүүлэх
2. Сумын гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
3. Хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах, нэмэгдүүлэх асуудлыг шийдэхэд анхаарах
ЕБСургууль:
1. Сумын ИТХ-аас 2016 онд батлан гаргасан ЕБС-ийн орчинд "Гар утасны хэрэглээг хязгаарлах" тухай тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах,
2. Сурагчдынхаа дунд нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах,
3. 8, 9-р ангийн сурагчидад хүүхэд хамгааллын талаар мэдээлэл өгч, нээлттэй сонсголыг зохион байгуулах
Эцэст нь эцэг, эхчүүд, хэрэглэгч та бүхэн цахим орчин дахь хууль бус үйлдэл, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон хүүхэд, багачуудаа хамгаалж цахим орчны зөв, соёлтой хэрэглээг хэвшүүлэхийг зөвлөж байна.
Сумын ИТХурал

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%