Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

27 СУМЫН УДИРДЛАГУУД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТОЙ ТАНИЛЦЛАА

2022-02-16

27 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ХАА-н мэргэжилтэнүүд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах Малын удмын сангийн үндэсний цогцолборт уулзалт зөвлөгөөн хийлээ. Уулзалтын үеэр үндэсний цогцолборын үйл ажиллагаа, эрчимжсэн аж ахуйтай танилцав. Мөн малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутаг, ААН-үүдтэй хамтран ажиллах боломжийн талаар Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг санал солилцлоо. Ингэснээр манай аймгийн малчид, фермерүүд дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг авахад дөхөм болж байна гэсэн үг юм.
Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь малын генийн санг хамгаалах, үр үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах үндсэн үйл ажиллагааны хүрээнд эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, малчдад нийлүүлдэг байна.
Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь үр, азот, хөврөл үр шилжүүлэн суулгах иж бүрэн лаборатори, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах малын байр, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг зэрэг 14 объектоос бүрдэж байна.
Мөн зөвлөгөөний үеэр “Малыг ялган тэмдэглэх бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн тухай” сэдвээр ХХААХҮЯамны мэргэжилтэн Р.Булгантамир, “ММА” ХХК-ийн захирал М.Алимаа, “Сүүний кластер фермийн хөгжил” сэдвээр Үхэр үржүүлэгчдийн холбооны тэргүүн Ж.Баттөгс нар сургалт мэдээлэл хийлээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%