Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа тус хуультай холбогдуулан Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын 2022 оны А/19, А/20, А/21 дүгээр захирамжаар байгуулагдсан "Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг"-ийн төсөл боловсруулах, "Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам"-ын төсөл боловсруулах, "Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам"-ын төсөл боловсруулах ажлын хэсгүүд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хуралдлаа.
ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн Ажлын хэсгийн төлөөлөгчид дээрх төслүүдийг хэлэлцэн саналаа нэгтгэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.