Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ БАЙНА

2022-03-04

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар ИТХ-ын Төлөөлөгч эмэгтэйчүүд, дорнод аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.

 

Уулзалтад : Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга М.Энхтөр , Төлөөлөгч Д. Урансувд, Т.Лхамдулам, Ш.Ганганмөрөн, Л.Нарангэрэл, У.Энхчимэг , болон Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбар,  Нийгмийн ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо ,

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо ,

Монголын бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбар,  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дорнод салбар ,

Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ ,

Монголын Залуучуудын холбооны Дорнод салбар

дээрхи байгууллагын төлөөлөл болсон 40 гаруй эмэгтэйчүүд оролцож байна.

 

Уулзалтаар:  Нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын хамтын уялдаа холбоог сайжруулах , шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний эрхийг хамгаалах  , орон нутгийн хөгжил, нийгмийн зарим асуудалд тэдний дуу хоолойг сонсох юм.

 

Уулзалтын үеэр Хурлын дарга М.Энхтөр :

"Өнөөдрийн уулзалтаар бид охид, эмэгтэйчүүдийн  нийгмийн байдал дахь оролцоо,  тэдний эрхийн асуудал хэрхэн зөрчигдөж байгаа зэргийг тодорхойлон ярилцаж, нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг  нэмэгдүүлэх, нөхцөл боломжийг дээшлүүлэх талаар та бүхнийг тодорхой санал ,санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.  Хэлэлцүүлгээс гарсан бүхий л саналыг ажил хэрэг болгож,  цаашид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бодлогын түвшинд дэмжин ажиллах болно. " гэдгийг онцлон хэлэв.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%