Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд дүүргийн эмэгтэйчүүдэд “СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛАА” сэдэвт сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, стрессийг тодорхойлж, оношлох, мэдлэг мэдээлэл олгох, туслалцаа үзүүлэх арга хэмжээг 1-6 дугаар хорооны эмэгтэйчүүдэд зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь нийт 160 эмэгтэйчүүдийн төлөөллийг хамруулах бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйч хүрэлцэн ирж темперамент, стрессийг тодорхойлох, түгшүүрийн оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэсэн үндсэн 4 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.
Дараагийн арга хэмжээ 2022 оны 03 дугаар сарын 19, 26-ны өдрүүдэд 11:00-15:00 цагт дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхимд зохион байгуулагдах юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА