Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

24 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ЭРЧИМ ХҮЧНЭЭС ҮҮДЭЛТЭЙ 211 ЭРСДЛИЙГ ТОГТООЖЭЭ

2022-03-15

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн цахилгааны эрсдлийг илрүүлэн тогтоох, гэмтэл зөрчлийг арилгах ажлыг явуулж байна.

Үүний хүрээнд ажлын хэсэг 2022 оны 3 дугаар сарын 03 -10-ны өдрүүдэд нийт 12 цэцэрлэг, 12 ерөнхий боловсролын сургуулийн 713 анги танхимын  ажиллаж,  цахилгааны төв щит, тэжээлийн кабель болон магистераль шугам, цэцэрлэг доторхи цахилгаан хангамж болон далд монтаж, галын эрсдэл, эрчим хүчний чанарын эрсдлийг газар дээр нь үзэж танилцжээ.  

Шалгалт хийсэн сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн 13 нь 41 жилээс илүү насжилттай, 10 нь 21-40 жилийн насжилттай байгаа учраас дээврээс ус гоожиж кабель гэмтэж хөндийрүүлэг алдагдсан ба цаашид ашиглах боломжгүй, зориулалтын давтан газардуулга байхгүй, гал тогооны тоног төхөөрөмжийг зэрэг залгахад үүсгэгч автоматууд тасардаг, маш их тоосжилттой, эмх замбараагүй, схем зураггүй ба жигд бус ачаалалтай байна зэрэг зөрчил нийтлэг байна.

Мөн ачаалал анх суурилагдсан хүчин чадлаас нэмэгдсэн. Магистераль шугам болон далд монтажийн кабелийг цаашид ашиглах боломжгүй болсон байна.

Тиймээс  гал тогооны щит шинэчлэн газардуулгатай болох, тэжээл үүсгэгчтэй байх, камер болон гэрэлтүүлгийн хэлхээг хүчдэл тогтворжуулагчаас тэжээх зэрэг асуудлууд тулгамдаж байгааг мэргэжлийн байгууллагаас тогтоосон байна.

Үзлэгийн үед үзлэгийн үед 506 ахуйн зөрчил илрүүлсэн ба 12 зөрчлийг тухайн үед устгаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн  бөгөөд үлдсэн 494 зөрчлийг нийгмийн хариуцлагын хүрээн устгах ажлыг салбартаа болон цэцэрлэг сургуулийн удирдлагын хамт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж, эдгээр асуудлыг шийдвэрлэх талаар өнөөдөр /2022.03.15/ ажлын хэсэгтэй санал солилцсон бөгөөд эрсдлийн үнэлгээгээр шинэчлэх шаардлагатай томоохон эвдрэл гэмтлийн засварын зардлыг орон нутгаас шийдвэрлэхээр боллоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%