Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ОЛОН УГСААТНЫ ӨВ СОЁЛ-БИДНИЙ БАХАРХАЛ” СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ УЛАМЖЛАГЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2022-03-15

Үхрийн бөөр шиг алаг хэрнээ
Ихрийн сэтгэлтэй ард нь сайхан
Талын цэцэг шиг ярайж байгаа
Холын цуутай Ховд минь сайхан
 
Ховд аймаг бол Олон угсаатны өлгий нутаг гэдгээрээ бусад аймгуудаас ялгарах онцлогтой. Тэгвэл өнөөдөр /2022.03.15/ олон угсаатныхаа өв соёлыг тээж яваа эрхэм өв уламжлагч, бахархалт хүмүүс цуглан анхдугаар зөвлөлдөх уулзалтаа хийлээ.
 
Манай аймаг 91 мянга гаруй хүн амтай. Ховд аймагт 16 “БИЛЭГ АВЪЯАСТАН” байдаг нь улсын хэмжээнд байгаа хамгийн их билэг авъяастантай аймагт тооцогдож, НЭГДҮГЭЭРТ бичигддэг.
 
Энэ арга хэмжээнд ерөөлч, магтаалч, бийч 89 настай Торгууд угсаатны төлөөлөл Х.Домоо гуайгаас эхлээд сум сумын төлөөлөл, бүр цаашилбал 3 дахь үеийн өвлөн уламжлагч болсон олон өв уламжлагчид ирж оролцож байгаагаараа онцлогтой арга хэмжээ болж байна.
 
Одоогийн байдлаар манай аймагт соёлын өвийг өндөр түвшинд эзэмшсэн өв уламжлагчдын тухайд:
Морин хуур 12, Ерөөл, магтаал 7, Аман яриа 3, Уламжлалт гар урлал 59, Уран нугаралт 4, Икэл хөгжим 5, Лимбэ, Бишгүүрийн битүү амьсгаа 1, Монгол хөөмий 15, Уртын дуу 59, Ардын богино дуу 31, Бий биелгээ 35, Тууль 3, Цуур 4, Домбор хөгжим 6 хүн тус тус байдаг гэсэн тоон судалгааг аймгийн Соёлын газраас гаргажээ.
 
Бид аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаараа “Олон үндэстэн ястны өв, соёл урлаг” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад мөнгөн урамшуулал олгох журам, Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалуулах журам батлуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа зэрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг төлөвлөөд байна.
 
Олон угсаатны урлаг, соёл бол бид бүхний үнэт өв юм. Үүнийг зайлшгүй авч үлдэх, цаашаа түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах нь бидний нэн тэргүүний чухал ажил учраас бодлогоор дэмжиж, хамтран ажиллах болно.
 
Бидний үнэт өв болсон ӨВ УЛАМЖЛАГЧИД та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%