Өнөөдөр “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн “Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой” тохиож байна. Энэхүү баярт өдөр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үед эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой билээ.
Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө залуу нас, мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулан Ардын хувьсгал, Халхын гол, Эх орны дайнд оролцож явсан партизан, ахмад дайчид болон өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, байлдагч, хилчид, дайчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд ТА бүхэндээ туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр, “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн “Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой”-н баярын мэндийг өргөн дэвшүүлье.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
БҮЛТЭНХҮҮГИЙН МӨНХБАТ