Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨНӨӨДӨР СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

2022-03-24

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн 3 дугаар сарын 24-нд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан.
Германы эрдэмтэн Роберт Кох 1882 оны 3 дугаар сарын 24-нд сүрьеэ өвчнийг үүсгэгч бактерийг анх нээжээ. 1995 онд ДЭМБ, Нидерландын Сүрьеэгийн сантай нийлж дэлхий нийтээрээ сүрьеэгийн эсрэг үе шаттай тэмцэх хэрэгтэй байна гэж дүгнэснээр 1996 онд ДЭМБ, Нидерландын Сүрьеэгийн сан, Олон улсын сүрьеэ болон уушгины өвчинтэй тэмцэх холбооноос анх сүрьеэгийн эсрэг тэмцэх өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сүрьеэ нь сүрьеэгийн нянгаар халдварлагддаг халдварт өвчин бөгөөд ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг тул энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж, үлдсэн ихэнхи хувь нь өвчлөлгүйгээр амьдралын туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна. Тиймээс иргэд удаан хугацаагаар буюу гурван долоо хоногоос илүү ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, шалтгаангүй жин буурах, халуурах шинж тэмдэг илэрч байвал эмчид яаралтай үзүүлж “сүрьеэгийн шинжилгээ” өгөх шаардлагатай ажээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%