Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БУЯНТ СУМЫН НОРЖИНХАЙРХАН БАГИЙН ТАРИАЛАНЧ Т.ЕРЖАН, А.ХАРГАУЛ НАР 2021 ОНЫ АЙМГИЙН “АВАРГА ТАРИАЛАНЧ” БОЛЛОО

2022-03-21

Үхэр жилд Ховд аймгаас Улсын аварга тариаланч 3, Аймгийн аварга тариаланч 9 тодорсон. Үүний нэг бол Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Т.Ержан, А.Харгаул нар юм.
Тэд 1986-1995 оны хооронд тухайн үеийн “Алтайн бүсийн хүрээлэн”-д ногоочин, цэцэрлэгчээр ажиллаж, ажил амьдарлын гараагаа эхлүүлж байжээ.
Улмаар зах зээлийн нийгэмд шилжих үеэр 2,5 га-д хүнсний ногоо тариалж байсан бол одоо 10-аад га газарт 15 гаруй нэр төрлийн ногоо тариалж байна.
Аймгийн аварга тарианланч Т.Ержаных жилдээ 100-аас дээш тонн ургац хураан авч Улаанбаатар хот, зэргэлдээх аймаг сумдад борлуулсаар иржээ.
Мөн помидорын үрсэлгээ, шар манжин, луувангийн үр, сармисны үр, хар вандуйны үр, төмсний улаан сорт зэргийг өөрсдөө гаргаж аван тарьж байна.
Урин дулааны цагтай зэрэгцэн цаг хугацаатай ямагт уралдаж ажилладаг энэ гэр бүл эрүүл аюулгүй, экологийн цэвэр хүнсний ногоог ард иргэддээ нийлүүлэхийг зорин ажиллаж, үр хүүхдүүддээ ч бас өвлүүлэн явна.
Ийнхүү төр засаг, түмэн олондоо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн 2021 оны аймгийн “АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар шалгарсан Т.Ержан, А.Харгаул нарын гэр бүлд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%