Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДУУТ СУМЫН ХӨХ БЭЛЧИР БАГИЙН МАЛЧИН Т.НЯМДОРЖЫНХ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022-03-24

Ховд аймгийн Дуут сумаас төрөн гарсан аймгийн аварга малчдын нэг бол тус сумын Хөх бэлчир багийн малчин Т.Нямдорж, Б.Дуламсүрэн нар юм.
Малчин Т.Нямдорж нь 8-р ангиа төгсөөд мал дээр гарснаасаа хойш тасралтгүй 25 жил мал аж ахуйн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа нэгэн. Энэ хугацаанд мал сүргээ хорогдолгүй маллаж, гарсан төлөө бүрэн бойжуулж, өсөж яваа залуу малчдад мал маллах арга туршлагаа өвлүүлж яваа сумын тэргүүний сайн малчдын нэг юм.
Нямдоржийнх сүүлийн 3 жилд мал сүргээ төрлөөр нь өсгөж жилийн эцсээр 1000 гаруй толгой мал тоолуулан, малынхаа чанарт анхаарч Увс аймгаас Баяд үүлдрийн хуц, Алтай сумаас илүү нугаламтай махны чиглэлийн хуцаар сайжруулагч хийжээ.
Түүний хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан амжилтыг нь сум баг, аймаг орон нутгаас үнэлэн аймгийн аварга малчны нэгээр нэрлэн, шагналыг нь гардууллаа.
Аймгийн аварга Т.Нямдорж нь сүүлийн жилүүдэд мал сүргээ эрчимтэй өсгөж үржүүлэхийн хажуугаар 2 өрхийн 5 хүнийг ажлын байраар ханган, гэрээ байгуулж зун намрын улиралд сааль сүүг нь ашиглуулж өрхийн амьжиргааг нь дээшлүүлэхэд сэтгэл гарган хамтран ажилласаар иржээ.
Мөн малгүй болон цөөн тооны малтай 4 өрхийг малжуулахад зориулж адуу 5, үхэр 15, хонь 100, ямаа 220 бүгд 340 толгой малыг үнэ төлбөргүй өгсөн байна.
Аварга малчин Т.Нямдоржийнх Хөх хавцал, Шар зэрэг газраас байгалийн хадлан 3-4 тонн, гар тэжээл 2 тонн, хужир 4-5 тонныг бэлтгэн авч өвөл хаврыг өнөтэй даван туулснаар малын зүй бус хорогдолгүй урин цагтай золгодог малчдын нэг гэдгийг онцолж байлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%