Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАНХАН СУМЫН БАЯН ГОЛ БАГИЙН МАЛЧИН Ц.АЛТАНГЭРЭЛ, Р.НАСАНЖАРГАЛ НАР “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022-03-25

Бага наснаасаа мал маллаж, өндөр уулс, тал хөндий хосолсон өгөөж баян энэ л нутагтаа нүүдэлчин Монгол түмнийхээ соёл, уламжлалыг үргэлжлүүлэн яваа малчин Ц.Алтангэрэлийнх өдгөө 1300 гаруй толгой малтай.
Сүүлийн дөрвөн жил дараалан 1000-аас дээш толгой мал тоолуулж байгаа энэ малчин өрх 500 орчим төл мал хүлээн авахаас одоогоор 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Жинст хайрханы өвөр бэлээр нутаглаж ирсэн малчин Ц.Алтангэрэлийнх одоо Манхан сумын төвөөс 50 орчим км-ийн зайд орших “Цохион хөх үзүүр” хэмээх газарт хаваржиж байгаа бөгөөд ойрхон зуслангийн бүс ховор тул зэргэлдээ Дуут сумын нутаг Халзан бүргэдтэй уул, шилээр оторлож, хамгийн багадаа 150 гаруй км замыг туулан малдаа тарга хүч авахуулдаг гэлээ.
Сүүлийн жилүүдэд бэлчээрийн хомсдол бий болсон, даац хэтэрч байгаа. Иймээс малчид бэлчээрээ хамгаалахын тулд малын тооноос илүү чанарыг эрхэмлэж, сум дундын отрын бүс бий болгож, түүнийгээ тодорхой хуваарь, цаг хугацаатай ашиглаж хэвшээсэй хэмээх саналыг тэрбээр ярьж байна. Эднийх сүүлийн жилүүдэд 3-4 айлыг дэмжиж, малжуулжээ.
Эцэг эхээс заяасан малч удмаа үргэлжлүүлэн мал аж ахуйн салбарт амжилттай ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж аймгийн "Аварга малчин өрх"-өөр шалгарсан Ц.Алтангэрэл, Р.Насанжаргал нарт халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%