Өнөөдөр /2022.04.01/ Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон тэмдэглэдэг бөгөөд нийслэлийн Чингэлтэй дүүрэг “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг хандлагыг хамтдаа төлөвшүүлье" уриан дор сарын аяны нээлтийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтэд Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дүүргийн Улаан загалмайн хороо, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль хамтран оролцож, давхардсан тоогоор 600 гаруй ажилтан, албан хаагч, иргэд, оюутан залуус оролцлоо.
Өдөрлөгийн үеэр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт хамрагдаж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хийсэн бүтээлээр "Дэм дэмэндээ" явуулын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан ба Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн оюутнууд флаш моб бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА