Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ТЭРБУМ МОД-СЭЛЭНГЭ АЙМАГТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2022-02-25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нээж үг хэллээ. Аймгуудаас анхлан уг зөвлөгөөнийг аймагтаа санаачлан зохион байгуулж буйд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал дэвшүүлснийг МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мод тарих нь цаг уурын өөрчлөлтөд ямар ач холбогдолтой болох талаар хэлсэн үгэндээ дурьдлаа.
 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймгийн хувьд мод тарьж ургуулах ажил нь цоо шинэ зүйл огтоос биш гэдгийг та бүхэн бэлхнээ мэднэ. Бидэнд 1970 оноос хойш ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн арвин их ажлын туршлага, байгаль цаг уурын тааламжит нөхцөл, тарьц суулгац бэлтгэх мэргэжлийн байгууллагууд, Батмөнхийн Жамсран, Доржийн Нэргүй, Отгоны Алтанцэцэг, Чойсүрэнгийн Баяржаргал нарын нөр их мэдлэг туршлагатай ойн гавьяатуудын үнэт сургаал зөвлөмж гээд бүх нөөц боломж бидэнд байна.
 
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд цөлжилт, газрын доройтол нийгмийн тулгамдсан асуудлын хэмжээнд тавигдаж байна. Судалгаа шинжилгээний үр дүнгээс үзэхэд Монгол орны нутаг дэвсгэрийн 80 орчим хувь газрын доройтолтой, Сэлэнгэ аймгийн газар нутгийн 69.6 хувь их бага хэмжээгээр доройтсон, үүнээс доройтол нэмэгдэх хандлагатай газар нутаг 19 хувийг эзэлж байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр бид амьдрах орчноо хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас гадна хүний нийгмийн оршин тогтнохтой холбоотой асуудал гэж ойлгож үзэх хэрэгтэй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймгийнхаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, айл өрх бүрийг дэмжин оролцохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс та бүхэндээ уриалж байна. Мод тарих нь бидний амьдралын орчинг сайжруулж, амьжиргааг тэтгэж, эрүүл аюулгүй байдалд чухал нөлөөтэй гэдгийг бүгд мэддэг ч эхлүүлдэггүй байж. Одоо тэгвэл, “сайн үйл тохиовол-баярлаж мод тарья, саар үйл тохиоход-залбирч мод тарья, амарч зугаалах зууртаа тарьсан модоо арчилж тордъё” үүнийг л Сэлэнгийн иргэн бүр хэвшил болгоцгооё гэж уриалж байна” гэлээ.
 
“Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнд ногоон санхүүжилт танд ямар боломж олгох талаар арилжааны банкны илтгэл мэдээлэл, тариалангийн талбайд ойн зурвас байгуулах тухай аймгийн ХХААГ-ын илтгэл мэдээлэл, ойжуулалт нөхөн сэргээлтийн ажилд уул уурхайн салбарын оролцооны талаар "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн илтгэл мэдээлэл болон мод, бут, жимс, жимсгэний мод тарьж ургуулах шинэ техник технологийн талаарх мэргэжилтнүүдийн зөвлөмж, хэлэлцүүлгээр үргэлжлэх юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%