Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамрагдлаа

2022-04-12

Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх дэд төслийн хүрээнд нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. 

Нийслэлийн нутгийн захиргааны Хангарди ордонд өчигдөр болсон сургалтад Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын албаны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Ууганцэцэг, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Түвшинзаяа, ажлын албаны ажилтнууд болон нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга, албан хаагчид хамрагдлаа. Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба сургалтыг нээж хэлсэн үгэндээ “...Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ нь 420 гаруй хуулийн заалтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Төлөөлөгчид хуулиар хүлээсэн үүргээ нийслэлийн иргэдийн өмнө биелүүлэхэд бид мэргэжил, арга зүйн тусламж, дэмжлэг үзүүлэн ажиллах ёстой. Тиймээс Ажлын албаны ажилтан, албан хаагчид өндөр мэдлэг, ур чадвартай, үлгэр болохуйц дадал, ажиллах арга барилтай байх хэрэгтэй юм. Иймд өнөөдрийнх шиг чиглэсэн сургалтууд үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна…” гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар үүссэн нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болон үр нөлөөний талаарх мэдээллийг өглөө. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын Ахлах референт П.Энхсайхан нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх талаар тус газраас хэрэгжүүлж буй үйл  ажиллагааны талаар мэдээллийг өглөө. 

Сургалтаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 болон урт, дунд, богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт шинжилгээ хийх аргачлалын талаарх мэдлэгийг албан хаагчдад олгов. Мөн албан тушаалын тодорхойлолт боловсруулахад анхаарах зарим асуудал, шилжин сэлгэн ажиллуулах журмын хэрэглээ, архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчлэгдсэн хууль, дүрэм, журмын хэрэглээний талаарх сургалтыг хийв.

 

Түүнээс гадна төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах зарим асуудлын талаарх мэдээллийг өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цахимын багц хуулийн шинэчлэл, хэрэглээний асуудлаарх танилцуулгыг албан хаагчдад хийв. 

Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба нь олон улсын чанарын менежментийн тогтолцооны шаардлага ISO 9001:2015, Орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандартыг нэвтрүүлэхээр бэлтгэж буй. Харин энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр байгууллагын соёлыг хэрхэн хөгжүүлж, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшилж, гүйцэтгэлийн удирдлага сайжрах үр нөлөөтэйг сургалтын үеэр мөн танилцуулав.

 

Дараагийн сургалтыг нийслэл, дүүргийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт, үнэлгээний хэлтэс болон Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагчдад олгохоор төлөвлөөд байна. Сургалтын төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар нийслэл дүүргийн ИТХ-ын Ажлын  албаны хамтын ажиллагааны талаар дүүргүүдтэй туршлага солилцохын зэрэгцээ, 9 дүүргийн төрийн захиргааны албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулж, үр дүнтэй хамтран ажиллахыг уриаллаа. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%