Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар Биеийн тамир, спортын улсын хорооноос иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 46 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд Спортын төв ордны А танхимд тус аянд нэгдэж идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдлаа.
“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян нь 2022 оны хоёрдугаар сарын 16-наас эхэлж зургадугаар сарын 1 хүртэл орон даяар зохион байгуулагдах юм.
Дүүргийн хэмжээнд аян эхэлснээс хойш хороод иргэний танхим, боломжит спорт заалуудад иргэдээ өргөнөөр хамруулан дасгал хөдөлгөөн хийж хэвшээд байна. Мөн Спортын төв ордны А танхимд цэцэрлэг, сургуулиуд, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хамт олноороо нэгдэн дасгал хөдөлгөөнд нэгдэж байна.