“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлээс хүүхэд өөрийгөө хамгаалах мэдлэгтэй болгох зорилготой Өртөөчилсөн сургалтыг Ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн 2022 оны 04 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд үе шаттайгаар зохион байгуулж байна.
Сургалтыг Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, дүүрэг дэх Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагын “Хайлааст орон нутгийн хөтөлбөр” хамтран зохион байгуулж, 1500 гаруй сурагчдыг хамруулж байна.
“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Аюулгүй зорчигч”, “Үе тэнгийн дарамт дээрэлхэлтийн сөрөг нөлөөлөл”, “Цахим донтолтоос сэргийлэх нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд 4 өртөөгөөр сургалтыг зохион байгуулж байгаа юм.