Өнөөдөр /2022.04.28/ Нийслэлийн Чингэлтэй дүүргээс “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяны хүрээнд “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2022” нэгдсэн чуулганыг зохион байгуулж, чуулганд Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчид оролцлоо.
“Хүүхдэд ээлтэй-Өрх гэр бүл”, “Хүүхдэд ээлтэй-Орон нутаг”, “Хүүхдэд ээлтэй-Боловсролын үйлчилгээ” зэрэг сэдвүүдийн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан санал зөвлөмжийг өнөөдөр нэгдсэн чуулган үеэр сурагчид танилцууллаа.
Чуулганы эцэст “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2022” тавдугаар чуулганаас гарсан санал, зөвлөмжийг дүүргийн удирдлагуудад гардуулж, “Хүүхдэд ээлтэй орчин” бүрдүүлэхийн төлөө хүн бүхэн хамтдаа хэмээн амлалт өгсөн ба чуулганд оролцогчдод удирдлагуудын зүгээс батламж гардууллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА