Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Р.РЭНЦЭНДОРЖИЙН НЭРЭМЖИТ “БУЯНЫ МӨРТЭЙ ХҮН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2022-05-03

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Монгол Улсын 3 удаагийн, аймгийн 4 удаагийн , сумын 10 удаагийн аварга, Мал аж ахуйн академийн Академич Рэнцэнхандын Рэнцэндоржийн мал маллагааны арга туршлага буюу “Буяны мөртэй хүн” сэдэвт уулзалт, эрдэм шинжилгээний хурал боллоо.
Уг арга хэмжээг ГБХЗХГазрын Залуучуудын хөгжлийн төв, ХХААГ, Баянжаргалан сумын ЗДТГ, Баялаг бүтээгчдийн холбоо, Монголын үхэр үржүүлэгчдийн холбоо хамтран зохион байгууллаа.
Р.Рэнцэндорж нь 13 настайгаасаа эхлэн өдгөө 73 дахь жилдээ мал маллаж, 12 хүүхэд төрүүлж өсгөсөнөөс 5 нь мянгат малчин, 2 нь улсын сайн малчин, 2 нь сумын сайн малчин болсон нь баатар хүний малчин хүнд заяагдсан цуцашгүй хөдөлмөрч чанарын илрэл гэлтэй.
Р.Рэнцэндоржийн амьдрал замнал болон түүний мал маллах арга ухааны талаарх судалгааны бүтээлийг Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Жадамба танилцууллаа. Мөн түүний мал маллагааны онцлог, тэдгээрийн харилцаа хамаарал сэдвээр ХХААГ-ын МАА-н албаны дарга М.Дашдулам илтгэл тавилаа.
Уулзалт арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Туваан, ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар оролцлоо.
Аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс “Зөв тусгал” ахмад үеийн сайн үлгэр дуурайлалыг түгээн дэлгэрүүлэх, мал маллах арга ухааныг залуу малчдад өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах уг ажлыг үргэлжлүүлэн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Эрдэнэ суманд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%