Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН ЦУГЛУУЛАЛТ ТЭЭВЭРЛЭЛТИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН БАГТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2022-05-04

          Өнөөдөр /2022.05.04/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн багтай уулзалт хийж дүүргийн 7, 12 дугаар хорооны төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй бэрхшээл, цаашид дүүргийн нутаг дэвсгэрт хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон дэмжин ажиллахаа илэрхийллээ.

           Тус уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Улаанбаатар хотын Ахуйн Хог Хаягдлын Цуглуулалт Тээвэрлэлтийн менежмент төслийн захирал Еккехард Швен, зөвлөх багийн ахлагч Саймон Поу, Икон ХХК-н Гүйцэтгэх захирал, төслийн багийн дэд ахлагч Ц.Энхчимэг, төслийн хог хаягдлын мэргэжилтэн С.Мэндбаяр, дүүргийн Засаг даргын тамгын газрын Агаар орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбаяр нар оролцлоо.

            Төслийн хүрээнд дүүргийн 7, 12 дугаар хороог сонгон 2019-2023 оны хооронд хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 500 айлд хог хаягдлыг ангилан ялгах зориулалтын хогийн сав, үүсмэл хог ихээр төвлөрдөг, хог тээврийн машин очих боломжгүй хүндрэлтэй өндөрлөг газруудад стандартын дагуу нийтийн хогийн 4 цэг, оршин суугчид иргэдийн хог ангилан ялгах, түүнийг баялаг болгох дадал хэвшлийг бий болгох, дахин боловсруулах боломжтой дахивар худалдан авах цэг, үүсмэл хог ихээр үүсдэг байршлуудад нийт 16 камер тус тус байршуулан ажиллаж байна.

                            ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%