2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны хуралдаанаас дүүргийн 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын зураг, төсвийн саналыг ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ, 1-20 дугаар хороодын Засаг дарга нар хамтран боловсруулж гаргахаар болсон.
Тус ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7 дугаар хорооны Засаг дарга нар болон тус хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид 2023 онд хороодод шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлын боломжит байршил, холбогдох саналаа дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэст гаргаж өглөө.